“Сувилагч мэргэжилтний эмнэл зүйн ур чадварын шатлал” боловсруулах ажлын хэсгийн сургалтыг зохион байгууллаа.
2023/12/14Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамтран хэрэгжүүлж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Сувилагч болон эх баригч мэргэжилтний цогц чадамж, эх барихуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлсэн.
Мөн эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг тасралтгүй зохион байгуулж, эх баригч, сувилагч мэргэжилтний эрх зүйн баримт бичгийг шинэчлэн боловсруулах, шинэ төгссөн эх баригч, сувилагчийг ажлын байран дээр сургах тогтолцоог бий болгох зэрэг ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.
Энэ удаа Япон улсаас төслийн богино хугацааны мэргэжилтэн Хүрүяа Юми хүрэлцэн ирж сувилагч мэргэжилтний эмнэл зүйн ур чадварын шатлалыг боловсруулах ажлын хэсгийн гишүүдэд сургалт хийж, өөрийн орны туршлагаасаа хуваалцаж, санал зөвлөмж өглөө.
Сургалтад Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, СБД-ийн эрүүл мэндийн төв, Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Орхон аймгийн Үйлсбадрах өрхийн эрүүл мэндийн төв болон Жайка Олон улсын байгууллагын төслийн нэгжийн зөвлөх мэргэжилтнүүд оролцлоо.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29