Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024 12 сар
37,271
Халдварт бус өвчин 2024.12 сар
3,693,186

Япон улсад эх баригчид сургалтад хамрагдана.

2023/09/19

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамтран “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 2021-2024 хооронд хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд Сувилагч болон эх баригч мэргэжилтний цогц чадамжийг боловсруулан гаргах, эх барихуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.

Энэ удаа Япон улсын Токио хотод очиж, Японы эх баригчийн гүйцэтгэж буй үүрэг болон шинэ төгссөн эх баригчийн боловсролын бодит байдалтай танилцаж, туршлага судлаж ирэх юм.

Тус сургалтад Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Сувилахуйн сургууль, Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг болон Жайка Олон улсын байгууллагын төслийн нэгжийн зөвлөх мэргэжилтнүүд явна.

Дээрх эмнэлгийн мэргэжилтнүүд нь суралцаж ирээд өөрийн орны онцлогт тохируулан шинэ төгссөн эх баригчийг бэлтгэх “Шинэ төгссөн эх баригчийн сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулан гаргах  зорилготой юм.

Сургалтад хамрагдах эх баригчидтай ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа болон ХНХА-ны дарга мэргэжилтнүүд уулзаж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэн, уг сургалтаас хүсэн хүлээж буй үр дүнгийн талаар ярилцлаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар