Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

Улсын төсвийн санхүүжилтээр үндсэн мэргэшил эзэмшсэн эмч нарын гэрээний хэрэгжилтэд хяналт хийлээ

2023/08/29

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Ш.Алтанцэцэг, Эрүүл мэндийн эдийн засаг, бодлогын судалгааны албаны мэргэжилтэн Б.Батнаран, А.Оюунзул нар албан томилолтоор Хэнтий, Дорнод аймагт 2023.08.23-08.25-ны өдрүүдэд ажиллалаа.

Уг томилолтоор Улсын төсвийн санхүүжилтээр  үндсэн мэргэшил эзэмшсэн эмч нарын эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан гэрээний хэрэгжилт, гэрээний дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт хийж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээ болон салбарын ажилтнуудын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэж буй өнөөгийн байдлыг судалж, асуумж, ярилцлага хийлээ.

Хяналт хийхдээ суралцагч мэргэшсэн чиглэлээрээ ажиллаж байгаа эсэх, ажиллаагүй тохиолдолд шалтгаан нөхцөлийг тодруулж, хүний нөөцийн хэрэгцээг хүн амын өвчлөл, тоног төхөөрөмжийн хэрэглээтэй уялдуулан судалснаараа цаашид орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтний хэрэгцээг зөв тодорхойлж, оновчтой төлөвлөлт хийх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар