Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг багц цагаар сунгуулах болон зөвшөөрлийн шалгалт өгсөн эмнэлгийн мэргэжилтнүүдийн анхааралд

2020/04/21

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг багц цагаар сунгуулах болон зөвшөөрлийн шалгалт өгсөн эмнэлгийн мэргэжилтнүүдийн анхааралд

Шинэ корона вирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл багц цагаар сунгуулах болон зөвшөөрлийн шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтний материалыг хүлээн авах болон гэрчилгээг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг 2020 оны 4-р сарын 20-ны өдрөөс эхлэн дараах байдлаар зохион байгуулахаар болж байна. Үүнд:

  1. 1. Эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтэн болон хувь хүмүүс мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1-2 сарын өмнө Эрүүл мэндийн сайдын 2015 оны А98 дугаар тушаалын дагуу бүрдүүлсэн материалаа Эрүүл мэндийн хөгжлийн төврүү доорх шуудангаар илгээнэ үү.

    Шуудангийн хаяг:  Эрүүл мэндийн хөгжлийн төв. Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Энхтайвны гудамж 13б, Улаанбаатар-210648, Шуудангийн хайрцаг - 187

 

Таны мэргэжил

Хариуцсан мэргэжилтэн

Мэйл хаяг

Холбоо барих утас

1

Хүний их эмч

П.Тунгалаг

tukaesen555@yahoo.com

99087805

70128806

2

Уламжлалт анагаах ухааны их эмч

3

Нүүр амны их эмч

4

Эм зүйч

5

Хүний бага эмч

А.Биндэръяа

binderyabinee@gmail.com

99247091

70128806

6

Уламжлалт анагаах ухааны бага эмч

7

Эх баригч

8

Эм найруулагч

9

Сувилагч

10

Уламжлалт анагаах ухааны сувилагч

2. Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, тараахад бэлэн болсон зөвшөөрлийн гэрчилгээг шуудангаар илгээх болсон тул аймгийн Эрүүл мэндийн газрын хүний нөөц, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн манай байгууллагын вэб хуудсанд тавигдсан Эрүүл мэндийн сайдын тушаалаас өөрийн байгууллагын гэрчилгээ гарсан бүх эмнэлгийн мэргэжилтнүүдийг шүүж дараах зааврын дагуу жагсаалт гарган холбогдох мэргэжилтнүүдийн цахим хаягаар явуулна уу. Та бүгдийн гаргасан жагсаалтын дагуу шуудангаар хүргүүлнэ.

ЭМС-ын тушаалын дугаар

ЭМС-ын тушаалын огноо

Мэргэжил

Овог нэр

Регистрийн дугаар

1






2






3. Тодорхой эрхэлсэн ажилгүй, зөвшөөрлийн гэрчилгээ авах эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн сайдын тушаалаас өөрийн гарсан зөвшөөрлөө шүүгээд одоо оршин суугаа буюу шуудангаар хүргүүлэх хаяг, утасны дугаарын хамт дээрх манай мэргэжилтний цахим хаягаар ирүүлнэ үү.

4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтнүүд бүрдүүлсэн материалаа доорх шуудангаар илгээнэ үү.
Шуудангийн хаяг:  Эрүүл мэндийн хөгжлийн төв. Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Энхтайвны гудамж 13б, Улаанбаатар-210648, Шуудангийн хайрцаг - 187

5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт өгч лиценз авах эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн сайдын тушаалаас өөрийн гарсан зөвшөөрлөө шүүгээд одоо оршин суугаа буюу шуудангаар хүргүүлэх хаяг, утасны дугаарын хамт binderya@hdc.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Магадлан итгэмжлэл, лицензийн алба