Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН 2-Р БАЙРАНД ХАРУУЛ ХАМГААЛАЛТ ГҮЙЦЭТГЭХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2020/03/27

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН 2-Р БАЙРАНД ХАРУУЛ ХАМГААЛАЛТ ГҮЙЦЭТГЭХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Сонгон шалгаруулалтын нэр: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2-р байранд харуул хамгаалалт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тухай.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 04 дүгээр сарын-10 ны өдрийн 10.00 цаг

Батлагдсан төсөв: 33,000,000 төгрөг /жилийн/

Материал хүлээн авах хаяг: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 203 тоот

Материал нээх хугацаа, хаяг: 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11.00 цагт, ЭМХТөвийн 3 давхрын сургалтын заал

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /Харуул хамгаалалт эрхлэх/

2.Үйл ажиллагааны нэгдсэн танилцуулга /Өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажлын талаар/

3.Санхүүгийн тайлан 2019 он.

4.Татвар, Нийгмийн даатгал, Шүүхийн шийдвэр, төлбөргүй болох тухай тодорхойлолт.

5.  Ажлын туршлага /5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх/

6.  Харуул хамгаалалтын албанд ажиллах хүчний тоо 20-оос доошгүй байна. Нийт ажиллах хүчний ажлын туршлагын талаарх мэдээлэл, цахим үнэмлэхний хуулбар

7. Харуул хамгаалалтын ажилчдад байх ёстой тоноглол багаж хэрэгслэлийн жагсаалт тоо хэмжээ ирүүлэх.

        а. Гав                                                 г. Станц /холбооны/

б. Хантааз                                         д. Цахилгаан ба Резинэн бороохой     

в. Буу /үрлэн сумтай/                       е. Тусгай зориулалтын дүрэмт хувцас           

8. Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх “Бүртгэл хяналтын төв”-ийн зөвшөөрөлтэй байх.

9. Хамгаалагч нар сургалтад хамрагдсан байх./Сургалтанд хамрагдсан үнэмлэхний  хуулбар/

Тодруулга мэдээллийг Захиргаа, санхүү, дотоод хяналтын албаны  70128805 утсаар холбогдож авна уу.

Материалыг зарласан хугацаанд, битүүмжилсэн хэлбэрээр, оролцох байгууллагын нэр, өөрийн аж ахуйн нэгжийн нэр тус бүрийг тодорхой бичиж ирүүлнэ үү.

                                    ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ