Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022/09/22

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 07 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхэд, нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор дотор, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, хүүхдийн эмч нарт баримжаа олгох танхимын сургалтыг Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв дээр 09 дүгээр сарын 21, 22-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Монголын хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын нийгэмлэг, ЭНЭҮТ-ийн сургагч багш нар удирдаж явуулсан ба  Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, ЭНЭҮТ, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, Хүүхдийн төв сувилал, Хүүхдийн сэргээн засах үндэсний төвийн 92 эмч, мэргэжилтэн хамрагдлаа.