Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2022/09/08
  1.  Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга: Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 977 метр квадрат хэмжээтэй аж ахуйн зориулалттай хашаа
  2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл:

Сонгон шалгаруулах материал хүлээн авах эцсийн хугацаа

2022 оны 9 дүгээр сарын 29-ний 16 цаг

Материал хүлээн авах хаяг

  • - Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны гудамж 13Б, Эрүүл мэндийн хөгжлийн төв

Материал нээх хугацаа, хаяг байршил

  • - 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

  • - 8,793,000 төгрөг

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

  • - Үйл ажиллагаа явуулах чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй байх

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

  • - Ажлын хэсгийн гишүүн бүр сонгон шалгаруулалтын материалтай бүрэн танилцсны үндсэн дээр дүгнэнэ.
  • - Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлага хангасан материалд ажлын хэсгийн гишүүдийн үнэлгээний нийлбэрээр сонгон шалгаруулна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

  • - Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • - Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаар мэдээлэл (өмнө хийж байсан ижил төстэй ажлын гэрээний хуулбар)
  • - Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт)
  • - Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • - Талбайг түрээслэх үнийн санал
  1. 3. Түрээслүүлэх газрын талаар мэдээлэл авах.

Түрээслүүлэх газрыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Үйлчилгээ, аж ахуй хариуцсан мэргэжилтэн Б.Мөнгөнзултай 80602988 утсаар холбогдож үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаар мэдээллийг дээрх утсаар болон байгууллагын вэб хуудас hdc.gov.mn – ээс авна уу.