Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

"ЕРӨНХИЙ МЭРГЭШИЛ СУДЛАЛ" ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЭРХЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ

2022/06/21

Ерөнхий мэргэшил судлал сургалтыг орон даяар нэвтрүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, цар хүрээг өргөжүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, сургалт эрхлэх байгууллагыг нэмэгдүүлэх зорилгоор Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагыг оролцуулж сургалт, семинар, туршлага судлах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудыг төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллага болгон өргөжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий мэргэшлийн чиглэлээр сургалт эрхлэх зөвшөөрөл хүссэн байгууллагуудын баримт бичиг, орчин, нөхцөлтэй танилцах, үнэлгээ хийх ажлыг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд тус төвийн Хүний нөөцийн хөгжлийн албанаас зохион байгуулж байна.

Үнэлгээний үр дүнд Ерөнхий мэргэшлийн чиглэлээр сургалт эрхлэх байгууллага болох хүсэлтэй Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын бэлтгэл ажлыг хангуулах, цаашлаад шаардлага хангасан эрүүл мэндийн байгууллагыг Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хуралд танилцуулах зорилготой юм.