Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Настан судлалын сургалтын чиглэлээр хамтарсан уулзалт зохион байгууллаа

2022/05/27

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвтэй настан судлалын мэргэшсэн эмчийн тоог нэмэгдүүлэх, чадавхижуулах чиглэлээр хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад ЭМЯ-ны ТЗУГ-ын мэргэжилтэн, ЭМЯ-ны дэргэдэх Арьс судлал, Дотрын анагаах судлал, Эх барих, эмэгтэйчүүд судлал, Нүд судлал, Чих хамар хоолой судлал, Урологи, андрологи судлал, Ерөнхий мэргэшил судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл, Геронтологийн үндэсний төвийн удирдлагын баг, ЭМХТ-ийн ХНХА-ны дарга, мэргэжилтэн зэрэг 22 хүн оролцлоо.

Уулзалтаар настан судлалын чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцах боломжтой мэргэжил, мэргэшлийг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн агуулгад настан судлалын суурь мэдлэгийг тусгах, хүний нөөцийг чадавхижуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох саналыг ЭМЯ-нд хүргүүлэхээр боллоо.