Хүн амын тоо 2021 он
3,409,939
Халдварт өвчин 5 сар
251,131
Халдварт бус өвчин 5 сар
1,268,239

Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал сэдэвт сургалт боллоо

2022/05/25

Эрүүл мэндийн сайдын А/136 дугаар тушаалаар 2022 оныг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарлаж, 2022-2025 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа билээ.Энэхүү зорилтот жилийн хүрээнд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чанарын удирдлагын багийн чадвахжуулах зорилгоор чанарын удирдлагын бодлого, тогтолцоо, тусламж, үйлчилгээний болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдэл, тохиолдлын бүртгэл, хариу арга хэмжээ, халдварын сэргийлэлтийн талаар 2 өдрийн сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран зохион байгуулж байна.Тус сургалтанд Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг дагнан үзүүлдэг Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэн, АШУҮИС-ын Монгол анагаах ухааны олон улсын эмнэлэг, Манба дацан эмнэлэг, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн 40 гаруй эмнэлгийн удирдлага, чанарын албаны мэргэжилтнүүд оролцож байна.