Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Дуудлага зохицуулах албаны үйл ажиллагаатай танилцлаа

2022/05/20

Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг,  дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх иргэдэд өглөө эрт эмнэлэгт ирж үзлэгийн цаг авах гэж урт дараалал үүсгэх, чирэгдүүлэх, давтан олон удаа ирэх зэрэг хүндрэлийг арилгах, эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх үзлэгийн цагийг утсаар товлох үйл ажиллагааг нэгдсэн удирдлага арга зүйгээр ханган,үзлэгийн цаг товлолын үйлчилгээ үзүүлэх зорилгоор “1800-0119 дуудлагын төв”–ийг 2020 оны 9-р сарын 01-ний өдөр ЭМХТ-ийг түшиглэн  байгуулж 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдөр тус төвийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны  Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Бодлого  төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох нар танилцаж,  ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, Дуудлага зохицуулах албаны дарга Д.Бямбасүрэн нар байлцаж үйл ажиллагаагаа танилцуулан мэдээлэл өглөө.

Тус Дуудлага зохицуулах албаны 1800-0119 утсанд өдөрт 3500-6000 орчим дуудлага ирж, дуудлагын нэг ажилтан 200-300 дуудлага хүлээн авч эмчийн үзлэгийн цаг товлох үйлчилгээг үзүүлж байна. Нийт дуудлагын 76,8%-ийг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэгсэд эзлэдэг. Дуудлагын төвийн үйл ажиллагаа өргөжин 10 аймгийн эрүүл мэндийн байгууллага нэгдсэн сүлжээнд холбогдоод байна.