Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“ЭРҮҮЛ МЭНДИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ” ЧИГЛЭЛЭЭР 2022 ОНЫ МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТАД ОРОХ ЗЭРЭГ ГОРИЛОГЧДЫН АНХААРАЛД

2022/04/29

Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2022 оны 04 сарын 07-ны өдрийн тогтоолоор “Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт” чиглэлээр мэргэшлийн зэрэг олгохоор шийдвэрлэсэн. Иймд тус чиглэлээр 2022 оны мэргэшлийн зэргийн зэргийн шалгалт зохион байгуулагдах гэж байна.

ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ МЭРГЭЖЛИЙН НИЙГЭМЛЭГ, ХОЛБОО, САЛБАР ЗӨВЛӨЛ:

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийн салбар зөвлөл

(Материал хүлээж авах- Д.Гантуяа, холбоо барих дугаар:99189915)

ХОЛБОГДОХ ДҮРЭМ ЖУРАМ:

Мэргэшлийн зэргийн шалгалтыг Эрүүл Мэндийн Сайдын 2019 оны А/513 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын дагуу авна.

http://hdc.gov.mn/page/33/ /Мэргэшлийн зэрэгтэй холбоотой тушаал, журам/

http://hdc.gov.mn/page/25/ /Бүрдүүлэх материал/

http://hdc.gov.mn/page/105/ /Нийтлэг шаардлага/

Тусгай шаардлагыг Нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийн салбар зөвлөлөөс баталсан шалгуурын дагуу бүрдүүлж өгнө. Дараах холбоосоор хандан дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. http://hdc.gov.mn/page/104/

БҮРТГЭЛ:

Мэргэшлийн зэрэг горилогчид 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор “Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан” программд https://hr.hdc.gov.mn/login өөрийн холбогдох мэдээллийг оруулна.

Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан программд бүртгэл үүсгэж, дараах талбарыг заавал бөглөнө. /Бусад талбарыг бөглөх шаардлагагүй/

• Мэргэжил: мэргэжил, үндсэн мэргэшил, төрөлжсөн мэргэшлийн талаарх мэдээллийг заагдсан хэсэгт оруулна. /Хавсралт хэсэгт дипломын хуулбарыг оруулах/.

• Ажлын туршлага: өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажлын газрын мэдээлэл оруулна. /Хавсралт хэсэгт Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалын хэсгийн хуулбарыг оруулах/.

• Боловсрол: эзэмшсэн боловсролын мэдээлэл, элссэн, төгссөн он зэрэг мэдээллүүдийг оруулна. /Бакалавр, магистр, доктор, г.мэт/

• Зэрэг: өмнө авсан зэргийн мэдээллийг оруулах ба хавсралтаар гэрчилгээний хуулбарыг оруулна. /Хэрвээ ахлах зэрэг горилж байгаа бол бөглөх шаардлагагүй/.

Шалгалтад бүртгүүлэхдээ ГИШҮҮНЧЛЭЛ цэснээс НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлд ГИШҮҮНЧЛЭЛ үүсгэнэ.

Мөн ЗАРЛАЛ  ШАЛГАЛТЫН ЗАР ШАЛГАЛТЫН ТӨРӨЛ СОНГОХ  МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ хэсэг рүү хандан мэргэшлийн зэргийн шалгалтад бүртгүүлнэ.

Шалгалтын зар дараах байдлаар үүссэн байна. Жишээ нь:

Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт- Ахлах зэргийн шалгалт- Шинээр горилох гэж үүссэн байх ба ШАЛГАЛТЫН НЭР дээр даран, тус шалгалтад БҮРТГҮҮЛЭХ товч дарснаар бүртгэгдэнэ.

http://hdc.gov.mn/page/111/

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 98142485 утсаар холбогдоно уу.