Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

ТУСГААРЛАН АЖИГЛАХ ТҮР БАЙРНЫ УДИРДЛАГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022/01/07

Гадаад улсаас ирсэн иргэнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагаатай холбоотой тусгаарлах түр байрны удирдлага, эрүүл мэндийн ажилтнуудад хууль тогтоомжийг танилцуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэм мөрдүүлэх талаар мэдлэг олгох зорилгоор Улсын онцгой комиссын нэгдсэн шуурхай штабтай хамтран 2022 оны 01 сарын 07-ны өдөр сургалт зохион байгуулан  тусгаарлан ажиглах түр байрны 15 албан тушаалтан оролцлоо.

Сургалтыг Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Долгорсүрэн нээж тусгаарлах түр байранд тавигдах шаардлага, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэглэмийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч Г.Батсүрэн, тусгаарлан ажиглах түр байранд гарч буй зөрчил, авах арга хэмжээ талаар  Тагнуулын ерөнхий газраас Ахмад Г.Борчи, галын аюулгүй байдал, аврах зам, гарцын тэмдэг, тэмдэглэгээний талаар Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигбаатар, холбогдох мэдээлэл өгч бэлэн байдлыг хангалаа.