Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2021/10/06

Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтын хүрээнд СУВИЛАГЧ, БАГА ЭМЧ нарт зориулсан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулна.

Суралцагчдыг www.hr.hdc.gov.mn цахим хаягаар 2021 оны 10 дугаар сарын 8-ны 18:00 цаг хүртэл бүртгэнэ. Бүртгүүлэхийн өмнө Бүртгэлийн заавартай заавал танилцана уу.

Сургалтад бүртгүүлсэн сувилагч, бага эмч нар 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр http://e-erdem.mn/login/index.... цахим хаягаар хандаж сургалтад хамрагдана уу.

Системийн аюулгүй байдлын шалтгаанаар WIndows 7, Android 7-оос өмнөх хувилбарын төхөөрөмжийн хандалтыг хязгаарлах тул алдаа заасан тохиолдолд төхөөрөмжөө сольж үзээрэй. Шалгалтын үед хурдтай интернетийн сүлжээ ашиглахыг зөвлөе.

Лавлах утас:

Бүртгэлийн талаар: 11-461529 /мэргэжилтэн/

Сургалтын талаар : 9971-7965 /Багш. Д.Нямаа/

Хүний нөөцийн хөгжлийн алба