Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Монгол-Япон эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албадын үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

2021/09/09

Монгол-Япон эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албадын үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, УИНВУ-ын Засгийн газрын санаачилгаар хэрэгжүүлж буй Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа (Global Patient Safety Collaborative)-ны хүрээнд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлж болох тохиолдлоос сэргийлэх үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр сонгосон дунд болон бага орлоготой 4 улсын нэгээр нь Монгол улс сонгогдсон юм. Энэхүү хамтын ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хүрээнд тус төвийн  Магадлан итгэмжлэлийн алба нь нийслэлийн 6 дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн Чанар, аюулгүй байдлын албадын дарга нар болон Нийслэлийн ЭМГ-ын Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдэл, чанарын баталгаажуулалтын асуудал хариуцсан албан тушаалтан зэрэг 11 эмнэлгийн ажиллагсдад зориулан эмнэлгийн Япон менежментийг нутагшуулахаар ажиллаж буй Монгол-Японы эмнэлгийн чанар, аюулгүй байдлын албадын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, туршлага судлах арга хэмжээг 2021 оны 9 сарын 08-ны өдөр зохион байгуулсан. Эмнэлгийн ажиллагсад  Монгол-Япон эмнэлгийн үйл ажиллагаа болон Чанарын удирдлагын, Эрсдэлийн удирдлагын, Халдварын сэргийлэлт,  хяналтын алба, Эм зүйн албадын бүтэц, зохион байгуулалт, ажил, үүрэгтэй танилцсан. Мөн Covid-19-ийн Эрчимт эмчилгээний тасаг, Эрчимт эмчилгээний тасаг, Дүрс оношилгооны тасаг, Үйлчлүүлэгчийг дэмжих алба, Угаалга, ариутгалын тасгуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан болно. Энэхүү арга хэмжээ нь цаг үеэ олсон, үр дүнтэй үйл ажиллагаа болсон талаар нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмч нар онцолсон ба өөрийн эмнэлэгт нэвтрүүлж болохуйц туршлага нийлээд байгаа талаар ярилцсан. “Үйлчлүүлэгчийг дэмжих албыг бий болгох, QR код ашиглан үйлчлүүлэгч, эмнэлгийн ажиллагсдын сэтгэл ханамжийн судалгааг цахимаар авах, эмч нарт цалингийн урамшуулал олгох замаар  ээлжлүүлэн чанарын менежерээр ажиллуулах, зарим ариутгалын тоног төхөөрөмжийг өөрийн эмнэлэгтээ худалдан авч, ашиглах боломж байгааг өнөөдрийн туршлага судлах арга хэмжээнээс олж мэдлээ” хэмээн  Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн Чанар, аюулгүй байдлын албаны дарга Ц.Жавзан Орлом ярьсан юм. Энэхүү арга хэмжээ нь тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга нарыг чадавхжуулах, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд нилээн ач холбогдолтой байв.  Тус эмнэлгийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны зүгээс Нийслэлийн эрүүл мэндийн газартай үйлчлүүлэгчийг хүлээлцэх санамж бичигт гарын үсэг зурах, албаныхаа үйл ажиллагааг дүүргийн эмнэлгүүдэд нэвтрүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Арга хэмжээний үеэр Монгол Япон эмнэлэгт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Токушима Их сургуулийн эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлын талаар цахим хурал хийн, зөвлөгөө өгч буйг үзэж сонирхсон билээ.