Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2021/03/30

Тус төвийн Магадлан итгэмжлэлийн албанаас ДЭМБ-аас 2021 оны 03 сарын 05-ны өдөр зохион байгуулсан “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тусламж үйлчилгээний тохиолдлын бүртгэл, сургалтын тогтолцоо” цуврал сургалтын хичээлүүдийн орчуулан нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын 320 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүдэд Zoom-ээр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Олон улсын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа”-ны талаар мэргэжилтэн Ч.Оюун мэдээлэл хийж, “Тохиолдлын бүртгэл, сургалтын тогтолцоо”, Япон улсын тохиолдлын бүртгэлийн туршлага”, “ Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах Шри Ланка улсын туршлага” сэдвүүдээр Магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтнүүд хичээл заалаа.Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдэд 1 кредитийн багц цагийн гэрчилгээ олгогдсон.

Сургалтын хичээлүүдийг эндээс татаж авна уу.

Тохиолдлын бүртгэл сургалтын тогтолцоо

тусламж үйлчилгээн дахь үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, Шри Ланка улсын туршлага

Япон улсын туршлага