Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ХҮНИЙ НӨӨЦИЙН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛ ХИЙГДСЭЭР БАЙНА.

2021/01/12

Коронавирусийн халдвартай тэмцэх, сэргийлэх хүний нөөцийн бэлэн байдлыг хангах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах, давтан сургах ажлыг Эрүүл мэндийн хөгжлийн төв боломжит бүх төрөл хэлбэрээр байнга зохион байгуулж байна.

Энэ удаад Тархвар судлаач бэлтгэх цахим сургалтыг  2021 оны 01 дүгээр сарын 08-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.  Уг сургалтад 21 аймгийн 330 сумын 670 гаруй, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын  56  эмнэлгийн мэргэжилтэн болон НЭМҮТ-ийн 55 мэргэжилтэн  хамрагдаж Ковид-19 халдварын үеийн шуурхай хариу арга хэмжээний багт ажиллахаар бэлтгэгдлээ.

Сургалтаар орон нутагт халдварын голомтод анхан шатны судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, түгээх, хуваалцах,  салбар дундын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, өвчний дэгдэлт, цар тахал зэрэг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед үр дүнтэй хариу арга хэмжээ авах, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг өмсөх, аюулгүй тайлах, халдварын сэргийлэлт, хяналт сэдвүүдээр хичээл зааж мэдлэг олголоо.

Үүний өмнө 2020 оны 12 сарын 17-24-нд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, НЭМГ-ийн харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, эмнэлгүүдээс  30 хүн тархвар судлаачаар бэлтгэгдээд байгаа билээ.