Хүн амын тоо 2019 он
3,296,866
Халдварт өвчин
24,761
Халдварт бус өвчин
1,908,053

Мэргэшлийн зэргийн шалгалт 2020 онд зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөл, шалгалтын тов тодорхой боллоо.

2020/09/17

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 2020 оны 12 дугаар тогтоолоор 13 мэргэжлийн нийгэмлэг, 7 мэргэжлийн холбоо, 7 мэргэжлийн салбар зөвлөл  нийт 27 байгууллагад мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах эрх олгосон байна.

Мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлийн төлөөлөлтэй 2020 оны 9-р сарын 14-ний өдөр уулзалт зохион байгуулан Зөвлөлийн тогтоол танилцуулах, 2020 онд шалгалт зохион байгуулах төлөвлөгөө, холбогдох тушаал, журам танилцууллаа.

Эрх бүхий 27 байгууллага Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн баталсан эмнэлгийн мэргэжилтэнд олгох мэргэжил, мэргэшлийн зэргийн чиглэл, зэргийн шатлал, шалгалтын хэлбэр дагуу 2020 оны 11 дүгээр сарын 02-ноос 11 дүгээр сарын 13-ны  хооронд мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах боллоо.

Иймд мэргэшлийн зэргийн шалгалтад орох хүсэлтэй эмнэлгийн мэргэжилтнүүд дараах материалыг бүрдүүлэн харьяа эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн нэгжид өргөдлөө  өгнө үү. Үүнд:

    Бүрдүүлэх материал:

    1.  М‎‎‎эргэшлийн зэргийн шалгалтад орохыг хүссэн хувийн өргөдөл;
    2.  Байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн хүсэлтийн маягт (Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын шийдвэрээр баталгаажуулсан загвараар);
    3.  Орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт, албан бичиг;
    4.  Нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичиг;
    5. Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол шийдвэр, үнэмлэхийн хуулбар;
    6. Иргэний үнэмлэхний хуулбар;
    7. 3х4 хэмжээний зураг 2 хувь (сүүлийн 6 сард авахуулсан);

    Жич:  Лавлах утас: 70110893, дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх линкээр танилцана уу

    1.  Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг шаардлага

    http://www.hdc.gov.mn/page/105...

    2. Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлага

    http://www.hdc.gov.mn/page/104...

    3. Өргөдөлийн маягт

      http://hdc.gov.mn/media/files/zereg%20gorilogchiin%20urgudliin%20mayagt.pdf

      4. Хүсэлтийн маягт http://hdc.gov.mn/media/files/zereg%20gorilogchiin%20huseltiin%20myagt.pdf

      5. Mэргэшлийн зэргийн шалгалт 2020 онд зохион байгуулах чиглэл, шалгалтын мэргэжлийн нийгэмлэгийн мэдээлэл

       http://www.hdc.gov.mn/file-cat...

        Хүний нөөцийн бодлого зохицуулалтын алба

        Шалгалтын сорилд хариулах заавар
        Цахим сургалтад хэрхэн бүртгүүлэх вэ?
        "Нянгийн эсрэг эмийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх ” дэлхийн 7 хоног
        "ЕРӨНХИЙ МЭРГЭШИЛ СУДЛАЛ" ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТ
        Бүртгүүлэх заавар