Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2020/06/22

Монгол улсын Засгийн газар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулахын тулд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд тус төв  Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх 3 хоногийн сургалтыг 2016 оноос эхлэн зохион байгуулж, 699 эмнэл зүйн сургагч  багшийг бэлдээд байна.

Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх  энэ оны анхны сургалтыг   6 дугаар сарын 17 –19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад сургалт эрхлэх 13 байгууллагын мэргэшүүлэх сургалт удирдах  24 эмч хамрагдаж, Эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэлээ.