21 аймгийн Эрүүл мэндийн газрын чуулга уулзалт болж байна
2024/09/09"Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024”-ийн хүрээнд 21 аймгийн Эрүүл мэндийн газрын чуулга уулзалт Өмнөговь аймагт болж байна.
Чуулга уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын "Эрүүл Монгол Хүн" төсөл хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа болон ЭМЯ, НЭМҮТ, НЭМГ, 21 аймгийн Эрүүл мэндийн газар, орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд нийт 500 гаруй хүн оролцож байна.
ЭМЯ-ны Цахим хөгжлийн хэлтсийн дарга Ө.Мягмар-Өлзий "Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба зарим онцлох ажлууд", ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтэн Б.Мөнхбат "Магадлан итгэмжлэл-орон нутагт" сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээ мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож туршлагаа хуваалцан зөвлөлдөж байна.




Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2025/06/19
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29