ШИНЭ СУВИЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
2024/09/05
Эрүүл мэндийн салбарын хэмжээнд нийт 14000 мянга гаруй сувилагч мэргэжилтэн ажиллаж байна. Жилд дунджаар 800 орчим шинэ сувилагч төгсөж, ажлын байран дээр гарч байгаа ба энэхүү шинэ төгссөн сувилагч нарыг ажлын эхний өдрөөс эхлэн байгууллагын хүн бүр дэмжин туслаж, чанартай сайн хөтөлбөрөөр сургаж сайн мэргэжилтэн бэлдэх нь чухал юм.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамтран хэрэгжүүлж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Шинэ сувилагчийг ажлын байран дээр нь дадлагажуулан сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулан батлуулж, анхны сургалтыг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв дээр энэ оны 8 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн.
Өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр эхлүүлж байна.
Шинэ сувилагчийг ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах хөтөлбөр нь шинэ сувилагчийг өөрийн байгууллагад ээнэгшүүлэн дасгаж хүлээн авах, сэтгэл зүйг нь бэлдэж, цаашид тогтвор суурьшилтай, үр бүтээмжтэй ажиллахад маш их дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29