Хүн амын тоо 2018 он
3,238,479
Халдварт өвчин
4,184
Халдварт бус өвчин
286,589

МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХ ШИНЭЭР ХҮСЭХ МЭРГЭЖЛИЙН НИЙГЭМЛЭГ, ХОЛБООДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

2020/06/22

Ажлын алба нь Эрүүл мэндийн сайдын “Журам шинэчлэн батлах тухай”  2019 оны А/513 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын  3.2.3, 3.2.4, 3.3.1, 3.3.9 дэх заалт, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан мэргэжил, үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн чиглэлийн дагуу мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг 3 жилийн хугацаатай зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбооны сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 

Иймд Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн баталсан мэргэжил, мэргэшлийн дагуу дээрх журмын 5 дах хэсэгт заасан “Мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоонд тавигдах шаардлага”-ыг хангасан, 2020-2022 онд эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах эрх шинээр хүсэх мэргэжлийн нийгэмлэг, холбоод материалаа бүрдүүлэн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17:30 цагийн дотор ажлын албанд албан бичгээр ирүүлнэ үү.

Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны гудамж 13 Б, 210648, шуудангийн хайрцаг 187, Утас: 70110893

 /media/files/songon shalgaruulalt_niigemleg holboo_689.2020.pdf/

media/files/tusgai shaardlaga zagwar 200608 .docx

Тавигдах шаардлага:

Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • § улсын бүртгэлийн гэрчилгээ, албан  ёсны нэр, тэмдэг, хэвлэмэл хуудастай байх;
  • § сүүлийн 3-аас доошгүй жил үйл ажиллагаа тасралтгүй явуулсан байх (татварын тайлангаар баталгаажуулж татвар, нийгмийн даатгал болон санхүүгийн тайлан балансын өр авлагагүйг нотолно);
  • § байнгын орон тоо бүхий ажлын албатай байх;
  • § тухайн мэргэжил, мэргэшлээр ажилладаг нийт эмнэлгийн мэргэжилтний 51-ээс доошгүй хувийг гишүүнчлэлдээ багтаасан байх;
  • § гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний дэлгэрэнгүй бүртгэл мэдээлэлтэй байх;
  • § тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, багц цагийн богино хугацааны сургалт эрхлэх зөвшөөрөлтэй байх, батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх;
  • § гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг тасралтгүй сайжруулах 3-5 жилийн төлөвлөгөөтэй байх;
  • § гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний 60-аас доошгүй хувийг тухайн мэргэшлийн чиглэлийн багц цагийн богино хугацааны сургалтад, 30-аас доошгүй хувийг тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад жил тутам хамруулдаг байх;
  • § гишүүнчлэлтэй эмнэлгийн мэргэжилтний харьяалах эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагаатай байх;
  • § холбогдох олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн гишүүн байх буюу тогтмол хамтын ажиллагаатай байх, үүнийг гэрээ, ажлын тайлангаар баталгаажуулсан байх;

Бүрдүүлэх материалын жагсаалт

  1. 1. Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах эрх хүссэн албан бичиг;
  2. 2. Эрүүл мэндийн сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 2019 оны А/513 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын 5 дах хэсэгт заасан шаарлагыг хангасан талаарх баримт, бичиг;
  3. 3. Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагын баталсан төсөл  /гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулсан байх/ ;
  4. 4. Журмын 8.2-д заасны дагуу мэргэшлийн зэргийн Ахлах, Тэргүүлэх шатлалтын шалгалтыг зохион байгуулах хэлбэр болох сорил, бодлого, гардан үйлдэл, ярилцлага, тайлан хамгаалалт зэргээс сонгон 3 жилийн хугаацаанд шалгалт зохион байгуулах хэлбэрийн санал;
  5. 5. Зөвлөх зэргийн шалгалтын зохион байгуулалтад тусгах санал;

Жич: Гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулсан тусгай шаардлагыг нотлох шаардлагатай материалыг хавсаргана уу.  Утас: 70110893