Хүн амын тоо 2019 он
3,296,866
Халдварт өвчин
16,986
Халдварт бус өвчин
1,339,849

Сэтгэлийн хандиваа гардууллаа.

2020/05/15

Нийгмийн халамжийн гадна үлдсэн хүүхдүүдийг нэг удаа хооллож, хувцаслах биш, насан туршийн мэргэжил  олгох, амьдрах ухаанд сургах, амьдралд хөтлөн оруулах зорилго бүхий “Хүүхдийн төлөө амьдрах ухаан” төв  байгуулагдаад 30 шахам жил болж байгаа бөгөөд эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжил олгох үнэ төлбөргүй сургалтуудыг явуулан тэднийг ажлын байраар хангахад  дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулдагаас гадна эдгээр хүүхдүүдийг сувилах, чийрэгжүүлэх зорилгоор төвийнхөө дэргэд “Жаргалан” сувилалыг ажиллуулдаг юм. “Жаргалан” сувилалдаа хүүхдүүдийг авч нар, ус, агаар, эрүүл хоол, цагаан идээгээр эрүүлжүүлэн чийрэгжүүлж, олсон орлогоороо хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүдээ үнэ төлбөргүй авч сувилдаг байна. Одоогоор тус төв нь “Амьдрах ухаан” МСҮТ, “Жаргалан” хүүхдийн сувилал, хүүхдийн үүсгэл санаачлагын “Гэгээн үйлстэн” клуб, хүүхдийг дэмжих “Тулах цэг” сан гэсэн салбаруудтайгаар хүүхдийн төлөө сүлжээ байгууллага болон ажиллаж байна.

Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг энэхүү байгууллагаас Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олонд өөрсөдийн чин сэтгэлийн хандивыг тус төвийн тэргүүн С.Чулуунбаатар, “Жаргалан” сувилалын гүйцэтгэх захирал Т.Эрдэнэцэцэг нар гардууллаа.

Энэхүү хандивыг гардуулах үеэр тус төвийн үүсгэн байгуулагч, тэргүүн С.Чулуунбаатар “Коронавируст халдвараас Монголынхоо иргэдийг хамгаалах үйлсэд эрүүл мэндийн салбарынхан маань маш сайн ажиллаж байна. Бид ч боломжоороо туслаж дэмжихийг хүсч, бага  гэлтгүй сэтгэлийн хандиваа өргөж байгаа билээ. Энэ удаад танай байгууллагын хамт олныг Коронвируст халдвараас иргэдээ хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан эрүүл мэндийн салбарынханыхаа хамтаар арын албанд зүтгэж байгаа хэмээн бид үнэлэн хүрэлцэн ирлээ” хэмээсэн юм.