Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

“ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙ” сэдэвт дадлага сургалт болж байна.

2023/05/26

ХШҮДАА-наас 5 дугаар сарыг “ДОТООД АУДИТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ СУРТАЛЧЛАХ АЯН” болгон зарлаж аяны хүрээнд “ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙ” сэдэвт 8 удаагийн цуврал сургалт зохион байгуулж байгаа бөгөөд 24, 25-ны өдрүүдэд сургалтын дадлага ажлын хэсэг болж төвийн албан хаагчид 5 баг болон оролцлоо.

Тус дадлага сургалтаар байгууллагын үйл ажиллагааны эрсдлийн зураглал хийх, эрсдлийн орчлон-байгууллагад учирч болзошгүй бүх эрсдлийг тодорхойлох, мөн Магадлан итгэмжлэлийн албаны хэрэгжүүлэн ажилладаг ЭМС-ын 2017 оны А/503 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам”, 2019 оны А/566 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрсдлийг бүртгэх, хариу арга хэмжээ авах заавар” дээр процессын зураглал хийх арга зүйд суралцлаа.

Сургалтыг АНУ-д төвтэй Institute of Internal Auditors байгууллагын албан ёсны салбар Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбоо ТББ-ыг хамтран үүсгэн байгуулагч, тус холбооны анхны Удирдах зөвлөлийн дарга, IAF (Internal Audit Foundation) -ын элч, ХЗДХЯ-ны Аудитын хорооны хараат бус гишүүн, Сургагч багш П.Гантуул, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудитор, Сургагч багш Ж.Энх-Амгалан нар удирдан явууллаа.