Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.08 сар
30,547
Халдварт бус өвчин 2023.08 сар
2,529,995

МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.

2023/05/25

Мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэл 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл явагдаж байна. 2023 оны зэргийн шалгалтыг 31 эрх бүхий байгууллага зохион байгуулна (http://hdc.gov.mn/page/111/ линкээр холбоо барих мэдээллийг хараарай).

Шалгалтад бүртгүүлэхдээ Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан /www.hr.hdc.gov.mn/ програмын Миний мэдээлэл хэсгийн Ерөнхий мэдээлэл, Мэргэжил, Ажлын туршлага, Боловсрол, Нийгэмлэг, Дүйцүүлэх материал хэсгийг бүрэн бөглөсөн тохиолдолд таньд тохирох шалгалтын зар харагдана.

Бүртгүүлэхдээ програмын ТУСЛАМЖ хэсгээс татсан

1. Мэргэшлийн зэргийн өргөдлийн маягт

2. Мэргэшлийн зэргийн байгууллагын тодорхойлолтын маягт

3. Өөрт хамаарах Нийгэмлэг/Холбоо, МСЗ-ийн тусгай шаардлагыг загварын дагуу бүрдүүлж, PDF файл болгон Дүйцүүлэх материал хэсэгрүү оруулж өгнө.

Материал болон бүртгэл дутуу бол хянаж үзээд ШАЛГАЛТАД ОРУУЛАХГҮЙ тул анхаарна уу.