Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024 12 сар
37,271
Халдварт бус өвчин 2024.12 сар
3,693,186

Advantage Health Care -India 2023 олон улсын хурал, үзэсгэлэнд оролцлоо

2023/05/02

Энэтхэг улсын нийслэл Дели хотод тус улсын Ерөнхий сайд Нариндра Модигийн ивээл доор болсон One Earth One Health нэртэй Advantage Health Care -India 2023 олон улсын хурал, үзэсгэлэнд ЭМХТ-ийн ЭЭЭШСҮАЗА-ны дарга П.Батчулуун, ахлах мэргэжилтэн Б.Алтантулга нар оролцоод ирлээ.

Түүнээс гадна уг үйл ажиллагаанд ЭМ-ийн сайд асан А.Цогцэцэг, ХСҮТ -ийн захирал Н.Эрдэнэхүү болон УХТЭ, ХСҮТ -ийн эмч нарын төлөөлөл оролцлоо.

Үйл ажиллагааны хүрээнд хоёр талт уулзалтуудыг хэд хэд зохион байгуулж хамтын ажиллагааг өрөгжүүлэх чиглэлээр ажилалаа. Эдгээрээс дурьдвал  Энэтхэг улсын Fortis , Apollo , Shinon байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах чиглэлээр хамтран ажиллах талаар тохиролцов.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар