ТОЕОКО ИНН ЗОЧИД БУУДЛЫН АЖИЛЧДАД СУРГАЛТ ЯВУУЛЛАА.
2020/04/16COVID-19 халдварын тархалттай холбогдуулан улс орнууд хилээ хаан, хөл хорио тогтоосон бөгөөд Монгол орны хувьд гадаад орноос эх орондоо авчирсан иргэдээ 21 хоног тусгаарлан ажиглалт хийж тэдэнд эмч, резидент эмч нар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа билээ.
Ажиглалтын тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч, резидентүүд хамтран зүтгэж буй Онцгой байдал, цагдаа болон буудлын ажилтнуудад өөрсөдийгөө эрсдлээс хэрхэн хамгаалах талаар сургалтуудыг явуулж байгаа бөгөөд Тоеоко Инн зочид буудалд 187 иргэнд ажиглалт хийж байгаа Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн 1 их эмч, 7 резидент эмч нар 4 сарын 10-нд буудлын 3, Онцгой байдлын 2 ажилтанд хамгаалах хувцас хэрэглэл өмсөх, тайлах дараалал, халдварын сэргийлэлт, хяналт, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, 4 дүгээр сарын 14-нд “Гарыг хэрхэн зөв угаах” талаар сургалт хийлээ.
.jpg)






Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29