ЭЭЛЖИТ СУРГАЛТАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2023/04/07Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүдийг тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаарх мэдээлэл, арга зүйгээр ханган эрүүл мэндийн байгууллагуудыг магадлан итгэмжлэлд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Магадлан итгэмжлэлийн алба”-наас зохион байгуулж буй байгууллагуудад зориулсан цахим цуврал сургалтын №3 дугаарыг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтыг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрсдэл, түүнийг үнэлэх нь, анхаарах асуудлууд” сэдвээр case бодит жишээн дээр тулгуурлан зохион байгуулснаараа өгөөжтэй, үр дүнтэй болсон ба сургалтад 14 аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд, 10 аймгийн Нэгдсэн эмнэлэг, 51 Сумын эрүүл мэндийн төвүүд, 18 Өрхийн эрүүл мэндийн төвүүд, 11 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас нийт 413 удирдах албан тушаалтан, чанар, эрсдэлийн багийн гишүүд, эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.

Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29