ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО
2023/04/06Ерөнхий мэргэшил судлалын сургалт эрхлэх байгууллагыг өргөжүүлэх зорилгоор Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүсэлтийн дагуу “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтыг удирдах Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх ээлжит 46 дахь удаагийн сургалтыг 4 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд ажлын байран дээр буюу тус эмнэлэг дээр зохион байгуулж байна.
Сургалтыг үндэсний чиглүүлэгч багш нар Япон улсад зохион байгуулдаг сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд удирдан явуулж байна. Сургалтыг амжилттай дүүргэсэн эмч нарт Эмнэл зүйн сургагч багшийн үнэмлэх олгож үндсэн мэргэшлийн сургалт удирдан явуулах боломжтой болох юм.
Тус сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2016 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29