Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.11 сар
33,342
Халдварт бус өвчин 2024.11 сар
3,365,183

“Тархины үхэл тодорхойлох багийг чадавхжуулах нь” сэдэвт сургалт зохион байгуулж байна

2023/04/05

"Тархины үхэл тодорхойлох багийг чадавхжуулах нь" цахим сургалтыг өнөөдөр /4 дүгээр сарын 05-ны өдөр/ зохион байгууллаа.

Тус төвийн ЭЭЭШСҮАЗА-наас Амьгүй донорыг илрүүлэх ажлын хүрээнд уг сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд  цаашид үргэлжлүүлэн 4 дүгээр сарын  12, 19, 26, 28-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулна.

4 дүгээр сарын 5-ны өдрийн цахим сургалтад УНТЭ, УХТЭ, УГТЭ, ГССҮТ, НЭМГ-ын харьяа Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Орхон, Дорноговь, Ховд, Хэнтий, Өмнөговь, Завхан зэрэг аймгуудын Тархины үхэл тодорхойлох багийн 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалтаар ЭЭЭШСҮАЗА-ны дарга П. Батчулуун, УГТЭ-ийн Нейрофизиологийн төвийн эрхлэгч Н.Лхамцоо нар лекц уншлаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар