Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.03 сар
8,600
Халдварт бус өвчин 2025.03 сар
921,554

ЦАХИМ ЦУВРАЛ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2023/03/17

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүдийг тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэх үйл ажиллагааны  талаарх мэдээлэл, арга зүйгээр ханган эрүүл мэндийн байгууллагуудыг магадлан итгэмжлэлд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Магадлан итгэмжлэлийн албанаас зохион байгуулдаг цахим цуврал сургалтын энэ оны анхных 3 дугаар сарын 16-ны өдөр боллоо.  

Энэ удаагийн сургалтыг “ЭМТҮЧАБ-ыг сайжруулах төлөвлөгөө боловсруулах заавар, анхараах асуудлууд” сэдвээр  бодит жишээн дээр тулгуурлан зохион байгуулснаараа өгөөжтэй, үр дүнтэй болсон ба сургалтад 18 аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд, 8 аймгийн Нэгдсэн эмнэлэг, 64 Сумын эрүүл мэндийн төвүүд, 27 Өрхийн эрүүл мэндийн төвүүд, 18 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас нийт 393 удирдах албан тушаалтан, чанарын багийн гишүүд, эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.  

Цаашид сургалт 7 хоногт 1 удаа тогтмол зохион байгуулагдаж, 2 сар үргэлжлэх болно.