Хамтарсан үзлэг, оношилгоо, хагалгаа хийлээ
2023/03/06Зочин профессорын хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Сүнчинхян эмнэлгийн професорууд хүрэлцэн ирж, сургалт, хамтарсан үзлэг, оношилгоо, хагалгаа хийж байгаа билээ.
Энэ хүрээнд 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд танхимын болон цахим сургалтууд зохион байгуулагдсаны зэрэгцээ Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү болон албаны хүмүүс, Цээжний хөндийн мэс заслын, Толгой хүзүү, пластик нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч, холбогдох эмч мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Энэ үеэр ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын болон Толгой хүзүү, пластик нөхөн сэргээх мэс заслын тасгуудтай танилцаж тасгийн эмч нарын зөвлөгөөнд оролцон, хэвтэн эмчлүүлж буй 4, зөвлөгөөнд орохоор хуваарилагдаж ирсэн 16 хүнд хамтран үзлэг хийлээ.
Бамбай булчирхайн хоргүй зангилаа болон хорт хавдрын мэс заслын эмчилгээний асуудлууд, Улаан хоолойн мэс заслын үеийн болон мэс заслын дараах хүндрэлийн менежмент сэдвүүдээр танхимын болон цахим сургалт зохион байгуулж нийт 90 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.
Мөн УНТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын төвтэй хамтран өнчин тархины дурангын мэс засал хийж гүйцэтгэлээ.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29