"Үе, үеийнхний хамтын ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгууллаа.
2023/02/09Тус төвөөс албан хаагчдын "Мэдээллийн цаг"-ийг 14 хоног бүр зохион байгуулдаг бөгөөд дотоод мэдээллийн урсгалыг тогтмолжуулах, мэдээлэл солилцох, сургалтад хамрагдах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой юм.
Энэхүү мэдээллийн цагаар шинэ, залуу ажилтнуудтайгаа ойлголцож, хамтын ажиллагааг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нас, насны хүмүүсийн харилцан ойлголцол, багийн хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг онцлох зорилгоор "Үе, үеийнхний хамтын ажиллагаа” сэдвээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанаас сургалт зохион байгууллаа.

Сургалтаар “BABY BOOMER, X, Y(MILLENNIALS), Z“ үеийнхний онцлог шинж, тэдний мэдээлэл авдаг харилцааны хэрэгсэл, ажилдаа хандах хандлагын ялгаатай байдлын талаарх сонирхолтой мэдээлэл өгч албан хаагчдын танин мэдэхүйн мэдлэгийн хүрээг тэллээ.





Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29