Япон улсын Ниппон сангийн төлөөлөл Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдтэй уулалт зохион байгууллаа.
2023/01/25Япон улсын Ниппон сангийн Гүйцэтгэх захирал Мори Юүжи Монгол Улсад айлчлан 2023 оны 1 сарын 19-ний өдөр ЭМЯ-ны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдтэй Эрүүл мэндийн хөгжлийн төвд уулзалт хийлээ.
Тус уулзалтад УАУС-ын Мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, гишүүд, нарийн бичиг, ЭМХТ-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Ш.Алтанцэцэг нар оролцов.
Ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш "Монгол улс дахь уламжлалт анагаах ухааны хөгжлийн өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөв, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд Мэргэжлийн салбар зөвлөлийн үүрэг" сэдвээр танилцуулга хийж, Уламжлалт анагаах ухааны хөгжлийн хэтийн төлөв, тулгамдаж буй асуудал сэдвээр хэлэлцүүлэн, санал солилцов.



Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29