Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.11 сар
33,342
Халдварт бус өвчин 2024.11 сар
3,365,183

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТААР БАГЦ ЦАГ БҮРДҮҮЛЖ ЗӨВШӨӨРӨЛ СУНГАЛТ 2022 ОНД

2023/01/16
  1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгуулах хүсэлт цаасан болон цахим  хэлбэрээр 2022 онд нийт 7470 мэргэжилтнээс ирсэн. Үүнээс:

        -Журмын шаардлага хангаж төгсөлтийн дараах сургалтын багц цаг биелүүлсэн 6311 эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/41, А/60, А/161, А/232, А/274, А/312, А/356, А/403, А/469, А/500, А/544, А/592 дугаар тушаалаар сунгасан. Холбогдох тушаал, мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээний сан болон цахим хуудсанд байршуулсан.           

Журмын шаардлага хангаагүй татгалзсан хүсэлт – 1159

2. Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн санг  /hr.hdc.gov.mn/ мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэвтрүүлсэн ба програм хэрхэн ашиглах талаар холбогдох сургалтыг ХСҮТ-ийн 200, Монгол-Японы эмнэлгийн 95, ЭХЭМҮТ-ийн 190, ГССҮТ-ийн 200, УНТЭ-ийн 300, УХТЭ-ийн 200, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 50, Төмөр замын нэгдсэн эмнэлгийн 100, Сургалт эрхлэх байгууллагын 35 арга зүйч, хүний нөөцийн мэргэжилтэн, нийслэлийн 8 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн 550 гаруй, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн 500 гаруй, нийт 2420 эмнэлгийн мэргэжилтэнд цахим болон танхимаар зохион байгуулсан. Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн санд 2022 оны байдлаар нийт 51 мянга гаруй эмнэлгийн мэргэжилтний бүртгэл үүсээд байна.

3. Увс, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дундговь, Дорнод, Өмнөговь, Говь-Алтай, Орхон, Баянхонгор, Ховд, Дархан, Хэнтий, Өвөрхангай, Сүхбаатар, Завхан, Хөвсгөл, Архангай, Дорноговь, Сэлэнгэ, Төв, Булган аймгуудын эрүүл мэндийн газраас  ирүүлсэн хүсэлтийн дагуу 6500 гаруй эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн мэдээллийг шүүн шуудангаар илгээлээ.

    Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
    1800-0119
    Шалгалтын сорилд хариулах заавар
    ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
    Бүртгүүлэх заавар