ГАДААДАД БОГИНО ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ЭМЧ НАРЫГ ХАМРУУЛЛАА.
2022/12/26Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс энэ оны 10 дугаар сард зарласан БНСУ-д богино хугацаагаар суралцах тэтгэлэгт хөтөлбөрт чих хамар хоолой чиглэлээр 2, мэдрэлийн мэс заслын чиглэлээр 1 эмч тэнцэн суралцаж байна. Эдгээрийн 2 нь нийслэлээс, 1 нь хөдөө орон нутгаас сонгогдсон байна. Хөтөлбөрт хамруулах зарын дагуу материалаа ирүүлсэн эмч нараас шаардлага хангасан эмч нарын мэдээллийг БНСУ-ын талд хүргүүлж тухайн суралцуулах газраас нь холбогдон хэлний шалгалт авч шалгаруулалтыг явууллаа. Хөтөлбөрийн хүрээнд мэдрэлийн мэс заслын чиглэлээр 3 долоо хоног БНСУ-ын Бүчон Гэгээн Мэригийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт, чих хамар хоолойн мэс заслын чиглэлээр Кореа Их сургуулийн Ансан эмнэлгийн чих хамар хоолойн тасагт суралцан, туршлага судлаж, мэс засалд Солонгос эмч нартай хамтран оролцож байна.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29