МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН 20 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛ БОЛЛОО
2022/10/28Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн ээлжит 20 дахь хурлыг зохион байгууллаа. Хурлаар өрхийн эрүүл мэндийн төв-3, сумын эрүүл мэндийн төв-11, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-1, хувийн хэвшлийн эмнэлэг-2, Уламжлалт анагаах ухааны төв-1, сувилал-4 нийт 22 эрүүл мэндийн байгууллагын асуудлыг хэлэлцэн 4 жилээр гурав, 3 жилээр ес, 2 жилээр ес, 1 жилээр нэг эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжиллээ.
Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагууд:
- 1. Сүхбаатар дүүрэг, Тэгшмэнд өрхийн эрүүл мэндийн төв
- 2. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх сувилалын газар
- 3. Булган аймаг, Хутаг-Өндөр сумын эрүүл мэндийн төв
- 4. Дархан-Уул аймаг, Тулга сувилал
- 5. Дорноговь аймаг, Агатова өрхийн эрүүл мэндийн төв
- 6. Дорноговь аймаг, Мишээлт мана өрхийн эрүүл мэндийн төв
- 7. Дорноговь аймаг, Алтанширээ сумын эрүүл мэндийн төв
- 8. Дорноговь аймаг, Даланжаргалан сумын эрүүл мэндийн төв
- 9. Дорноговь аймаг, Дэлгэрэх сумын эрүүл мэндийн төв
- 10. Дорноговь аймаг, Иххэт сумын эрүүл мэндийн төв
- 11. Дорноговь аймаг, Мандах сумын эрүүл мэндийн төв
- 12. Дорноговь аймаг, Сайхандулаан сумын эрүүл мэндийн төв
- 13. Дорноговь аймаг, Эрдэнэ сумын эрүүл мэндийн төв
- 14. Дорноговь аймаг, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН рашаан сувиллын төв
- 15. Дорнод аймаг, Сэргэлэн сумын эрүүл мэндийн төв
- 16. Орхон аймаг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
- 17. Өвөрхангай аймаг, “Ачтан ирээдүй” эмнэлэг
- 18. Өвөрхангай аймаг, “Хужиртрашаан” ХХК-ийн сувилал
- 19. Өмнөговь аймаг, Аминбулаг Ханбогд ХХК-ийн “Аминбулаг” эмнэлэг
- 20. Өмнөговь аймаг, Манлай сумын эрүүл мэндийн төв
- 21. Төв аймаг, Алтанбулаг сумын эрүүл мэндийн төв
- 22. Төв аймаг, УБ Төмөр замын Ахмадын Булагтай сувилал
Дээрх эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” А/503 дугаар тушаалын 4.3-д тусгагдсан Магадлан итгэмжлэлийн дараах үе шатыг хэрэгжүүлэн ажиллана уу.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29