ЭМНЭЛЗҮЙН UPTODATE ЦАХИМ ПЛАТФОРМЫН МЭДЛЭГ БАТАТГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022/03/31Тус төвийн Магадлан итгэмжлэлийн алба нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жилийн хүрээнд UpToDate цахим платформын хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс Wolters Kluwer компанитай хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалтуудыг зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ.
Үүний нэг хэсэг болгон 2022 оны 03 дугаар сарны 29-ний өдөр 15:00-16:20 цагт цахим сургалт зохион байгуулсан ба сургалтыг нээж МИА-ны дарга М.Одгэрэл үг хэлж, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах ажлын удирдамж, хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай” ЭМС-ын 2022 оны А/136 тоот тушаал болон Магадлан итгэмжлэлийн албанаас тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр 2022 онд хийж гүйцэтгэж буй томоохон ажлуудын талаар товч мэдээлэл өглөө.
Монгол улсын эмнэлгийн мэргэжилтнүүдийн UpToDate цахим платформын 2021 оны хэрэглээний тайлан, тулгамдаж буй асуудлууд, UpToDate цахим платформын тухай ерөнхий ойлголт, бүртгүүлэх, бүртгэлээ баталгаажуулах аргачлалын талаар UpToDate цахим платформын Монгол улсыг хариуцсан мэргэжилтэн Жинжер Чанг мэдээлэл өгсөн болно. Сургалтанд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанарын албаны дарга, чанар, аюулгүй байдлын менежерүүд, бусад холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 360 гаруй хүн хамрагдсан болно.

Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29