ТАЛАРХАЛ
2022/03/15ЭМХТ, БНСУ-ын Сүүн Чин Хён их сургуулийн эмнэлэгтэй хамтран өнгөрсөн жил манай улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгуулсан. Энэ хүрээнд ажлын байрны сургалтыг нийт 8 байгууллагад /УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, НӨАГ, НААГ, СХДЭМТ/ амжилттай зохион байгуулж, эмнэл зүйн дадлага сургалт, үзлэг, оношилгоо, хамтарсан мэс заслууд хийсэн.
Цаашид:
-Талууд харилцан эмч солилцон туршлага судлах,
-Солонгос улсаас Эх барихын чиглэлээр манай улсад эмч, мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, туршлага солилцох, залуу эмч нарыг бэлтгэх,
-Гадаад сургалтын тэргүүлэх чиглэлд тусгагдсан мэргэжлээр Эмнэлгийн мэргэжилтэн солилцон сургалтад хамруулах, дадлагажуулах,
-Эмч нарыг багаар нь урьж хөдөө орон нутагт ажиллуулах зэргээс гадна Эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр судлаач нартай хамтран ажиллах зэргээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнд БНСУ-ын хамтрагч тал сэтгэл ханамжтай байгаа бөгөөд манай хамт олонд ТАЛАРХАЛ илэрхииллээ.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29