“Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгууллаа
2021/11/26Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран “Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2021 оны 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн сургалтын танхимд зохион байгууллаа.
2015 оноос Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)- тай хамтран “Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулж ирсэн бөгөөд 2019 оноос “Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулж эхэлсэн.
Монгол улсад 113 “Сувилахуйн сургагч багш” бэлтгэсэн бөгөөд энэ удаагийн сургалтад 18 эрүүл мэндийн байгууллагын 46 сувилагч амжилттай суралцаж төгслөө.



Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29