ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯВЦЫН ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ ХИЙГДЛЭЭ
2021/09/24Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг эмнэлгийн мэргэжилтний 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтын үйл ажиллагаанд “Явцын хяналт-шинжилгээ хийх” ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр баталсан байна.
Удирдамжийн дагуу Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр, Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч С.Энхжин, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч Д.Тунгалаг, Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Г.Нэмэхбаяр нар 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр явцын хяналт-шинжилгээний ажлыг эхлүүлж, ажлын албаны үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, шалгалтын бэлэн байдлыг хангах талаар хийж гүйцэтгэж буй үйл ажиллагаатай танилцлаа.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29