ЭМНЭЛЗҮЙН UPTODATE ЦАХИМ ПЛАТФОРМЫН ОРОН НУТГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2021/05/28Тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 2020 оны 12 сараас эхлэн Монгол улсад UpToDate эмнэлзүйн цахим платформыг нэвтрүүлсэн. Энэ хугацаанд нийслэлийн төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдээс 35 үндэсний сургагч багшийг бэлтгэсэн ба баримжаа олгох сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсны үр дүнд 2021 оны 4 сарын байдлаар нийт 8000 гаруй хэрэглэгчтэй болсон байна. Өнөөдөр буюу 2021 оны 5 сарын 28-ны өдөр тус төвийн Магадлан итгэмжлэлийн албанаас 21 аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, аймгийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын ажилтнуудыг сургагч багшаар бэлтгэх сургалтын эхний шатны хичээлийг зохион байгуулж нийт 56 эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамрууллаа. Сургалтыг UpToDate эмнэлзүйн цахим платформын эзэмшигч Wolters Kluwer компанитай хамтран зохион байгуулсан ба UpToDate-ийн тухай ерөнхий ойлголт, түүнийг хэрэглэхийн ач холбогдол, хэрэглэгчийн бүртгэл хэрхэн үүсгэх тухай, UpToDate цахим платформд агуулагдаж буй мэдээллүүдтэй танилцууллаа. Сургалтын эцэст эмнэлгийн мэргэжилтнүүд асуумж судалгаа бөглөсөн ба 2 дахь шатны сургалт 2021 оны 6 сарын 4,10,11-ний өдрүүдэд цахим хэлбэрээр болно.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29