МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТАД ОРОХ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АНХААРАЛД
2021/04/13Эмнэлгийн мэргэжилтний зэргийн шалгалтыг 2021 оны 04 сарын 15 -аас 05 сарын 15-ны хооронд батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулна.
Онолын шалгалтыг 2021 оны 04 сарын 17, 04 сарын 23, 04 сарын 24-ний өдрүүдэд ЦАХИМААР тус тус авахаар төлөвлөсөн бөгөөд та бүхэн доорхи холбоосоор зэргийн шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтний нэрс, шалгалтын хуваарь, комиссын бүрэлдэхүүнийг харах боломжтой.
http://hdc.gov.mn/file-category/2/
Коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан 2021 оны зэргийн шалгалтыг ЭМХТ, мэргэжлийн Салбар зөвлөл, Нийгэмлэг, Холбоод, “Мексим Консалтинг” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан зохион байгуулж буй бөгөөд шалгалтанд оролцогсод ЦАХИМ ПЛАТФОРМ-д суурилан тухайн байгаа газраасаа цахимаар шалгалт өгөх нөхцөлөөр хангагдаж байна.
2021 оны 4 сарын 13-ны байдлаар Монголын Сувилахуйн Нийгэмлэгээс оруулсан жишиг сорилыг 1101 сувилагч давхардсан тоогоор 11,703 удаа ажилласан байна.
Та өөр бусад чиглэлээр зэрэг горилон, шалгалт өгөх гэж байгаа бол Салбар зөвлөл, Нийгэмлэг, Холбооддоо хандан нэвтрэх нэр, кодоо авч жишиг сорил ажиллах боломжтой юм.
Дараах линкээр холбогдож http://ubt.mn жишиг сорилоо ажиллана уу.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29