UP-TO-DATE ЦАХИМ ПЛАТФОРМ МОНГОЛД НЭВТЭРЛЭЭ
2020/12/23Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор олон улсад хэрэглэж буй UP-TO-DATE эмнэл зүйн цахим платформыг дэлхийн 191 орны 1,7 сая эмч, 40 мянган эрүүл мэндийн байгууллага ашиглаж байгаа бөгөөд энэ нь 6500 эрдэмтэн, судлаачдын зөвлөмжийг тогтмол гаргадаг судалгаа, шинжилгээнд үндэслэгдсэн нотолгоо бүхий эмнэлзүйн удирдамж юм.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд энэхүү цахим платформыг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ хүрээнд UP-TO-DATE –ийг эзэмшигч Wolters Kluver компанитай хамтран үндэсний эмнэлзүйн 60 сургагч багшийн сургалт, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 5000 орчим эмнэлгийн мэргэжилтэнд UP-TO-DATE цахим платформын хэрэглээний багц цагийн сургалтуудыг амжилттай зохион байгууллаа. Ингэснээр уг цахим платформыг ашиглах боломж манай улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд нээгдлээ.



Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29