СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙГ КОВИД-19 ХАЛДВАР ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ АЖИЛД РЕЗИДЕНТ ЭМЧ НАР САЙН ДУРААР ОРОЛЦОЖ БАЙНА.
2020/12/11Сэлэнгэ аймгийн 5200 иргэнийг “1 өрх - 1 хүн” КОВИД-19 халдварын шинжилгээнд хамруулах ажилд оролцохоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн 35 резидент, 2 их эмч, 1 лаборант, 2 сувилагч, нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Сэлэнгэ аймгийг зорилоо. Эдгээр эмнэлгийн мэргэжилтнүүд шинжилгээний сорьц авах бөгөөд орон нутагтаа буцах иргэд, оюутны шинжилгээний багт ажиллаж байсан туршлагатай юм.
Эрүүл мэндийн хөгжлийн төв эдгээр эмч нарт хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж тайлах, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ, шинжилгээний сорьц авах арга техникийн талаар дадлага сургалт хийж, арга зүйн зөвлөгөө өглөө.




Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29