ТУСГААРЛАН АЖИГЛАЛТЫН БАЙРАНД АЖИЛЛАХ РЕЗИДЕНТ ЭМЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2020/12/11Тусгаарлан ажиглах байранд ажиллах резидент эмч нарын бэлэн байдлыг хангах зорилгоор сургалтууд зохион байгуулж байгаа бөгөөд 12 дугаар сарын 09-ний өдөр “Ковид-19 цар тахлын үеийн резидент эмчийн тусгаарлан ажиглалтын байранд ажиллах арга зүй” сургалтыг ЗӨСҮТ-ийн эмч, сургагч багш нар болон УОК-ын шуурхай штабтай хамтран 27 резидент эмчид заалаа. ЭМЯ-ны ТЗУГ-ын даргын баталсан сургалтын удирдамжийн дагуу КОВИД-19 цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гарсан дүрэм журам, хууль эрх зүйн бичиг баримтыг танилцуулах, халдвар хамгаалалын дэглэм, тусгаарлах байранд байрлаж байгаа иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, тусгаарлах байрны халдварын сэргийлэлт, хяналт, цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл зэрэг сэдвүүдээр онолын болон дадлага сургалт хийлээ.




Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29