МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАРЛАЛ
2020/12/01Улс орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоосонтой холбогдуулан Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг online хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.
Шалгалтанд орох эмнэлгийн мэргэжилтнийг 12 дугаар 01-ээс 12 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл www.hdc.gov.mn хаягаар бүртгэх бөгөөд шалгалтын төлбөр төлөгдсөнөөр бүртгэл баталгаажина.
Шалгалтын хуваарь болон зааварчилгааг бүртгэл дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан төвийн цахим хуудсанд мэдээлнэ.
Та бүхэн коронавируст халдвараас сэргийлж гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай.
Магадлан итгэмжлэл, лицензийн алба
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29