ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙРАНД АЖИЛЛАСАН РЕЗИДЕНТҮҮДЭД УРАМШУУЛАЛ ГАРДУУЛЛАА
2020/10/29Өнөөдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар Тусгаарлан ажиглалтын байранд ажилласан Резидент эмч нарт мөнгөн урамшуулал гардуулах үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа болон резидент эмч нарын төлөөлөл оролцлоо. Энэ удаад анхны тусгаарлах байранд болон хэд хэдэн удаа үүрэг гүйцэтгэсэн хүмүүст мөнгөн урамшуулал олголоо. Мөнгөн урамшуулал олгох үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулах юм байна.


Мөн энэ үеэр Тусгаарлан ажиглах байрыг хариуцан ажилласан ЭМХТ-ийн мэргэжилтэнүүд, жолоочид ОБЕГ-ийн “Жуух бичиг”, “Онцгой байдлын төлөө” 3-р зэргийн тэмдгээр шагнаж урамшууллаа.

Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах байранд 21 хоног хянаж халдварын эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч эхэлснээс хойш 27000 иргэнийг нийслэлийн 40 зочид буудал, амралт, сувилалын газарт хүлээн авч 705 резидент эмч үүрэг гүйцэтгээд байна.

Тусгаарлалтад дайчлагдан ажиллаж бид бүхний эрүүл мэндийн халдашгүй дархан хилийг хамгаалан сахисан нийт эмч нартаа талархал илэрхийлж байна.
.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29