“Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье”
2020/10/08Дэлхий дахинаа жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд Шинэ коронавируст халдварын цартахлын үед Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэх гэж байгаагаараа онцлог бөгөөд ДЭМБ-аас “Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриаг дэвшүүлж байна. Сэтгэцийн эрүүл мэнд хүний амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг. Харахад эрхтэн бүтэн боловч нойргүйдэх, архинд донтох, сэтгэл ханамжгүй байх, аливааг баяр баясалтайгаар мэдрэхгүй байх нь сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой юм. Хэрэв та болон таны ойр дотны хүн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 утсанд хандаарай.

Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29