2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ҮНДСЭН МЭРГЭШИЛ /РЕЗИДЕНТ/-ИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛСЭН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АНХААРАЛД
2020/10/02Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН /РЕЗИДЕНТИЙН/ сургалтын 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт 2020 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Шалгалтын нарийвчилсан хуваарь, шалгалт авах байршил, танхимыг шалгалт эхлэхээс 2-3 хоногийн өмнө тус төвийн www.hdc.gov.mn веб хуудсанд байршуулна.
Элсэлтийн шалгалт танхимд цахим хэлбэрээр явагдах ба шалгалтын хураамж төлсөн бүртгүүлэгчдэд шалгалтын эрх нээгдэх тул 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорх дансанд төлбөрөө тушаана уу.
Шалгалтын төлбөр: 10,000
Данс: 100900020020
Хүлээн авах банк: Төрийн сан
Хүлээн авах байгууллага: Эрүүл мэндийн хөгжлийн төв
Гүйлгээний утга: Овог нэр, регистрийн дугаар, элсэлтийн шалгалт гэж бичих
Өөрийгөө сорих шалгалт 2020 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд цахим програмаар зохион байгуулагдах бөгөөд шалгалтын хураамж төлсөн элсэгчид хамрагдах боломжтой. /Шалгалтанд нэвтрэх нэр, нууц үг, шалгалт өгөх линк хаягийг тус төвийн www.hdc.gov.mn веб хуудсанд 10 дугаар сарын 07-ны өдрийн 12:00 цагт багтаан байршуулна./
Элсэгч та ерөнхий мэдлэгийн түвшинд өөрийгөө бэлтгэх тул тус төвийн www.hdc.gov.mn вэб хуудсанд байршуулсан жишиг сорилыг ашиглах боломжтой.
Жич: Эрүүл мэндийн хөгжлийн төв болон АШУҮИС-ийн элсэлтийн шалгалт нь 1 өдөр, 1 цагт зохион байгуулагдах тул сонголтоо зөв хийж шалгалтын хураамжийг давхар төлөхгүй байхыг анхааруулж байна.
Харилцах утас: 11-461529, 70128806, 98132485
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29